Дундговь аймгийн Баянжаргалан суманд МАН болон Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцууллаа

Админ

2026.06.22
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллалаа.

Тус багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, Б.Билгүүн болон цэргийн төв госпиталийн дотрын эмч, хүүхдийн эмч эмэгтэйчүүдийн эмч нар урьдчилсан үзлэг оношилгоо хийх, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ болон суманд тулгамдаж буй асуудлуудын талаар санал, санаачилгаа илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.

Энэ үеэр сумын намын гишүүд болох Д.Мэргэнбаяр, Энгэр ус багийн Г.Буянжаргалан, Ууганбаатар нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа. Ахмад гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцав.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.