Дорнод аймагт “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг зохион байгуулна

Админ

2023.03.30
Арга хэмжээ

Монгол Ардын Намын дэргэдэх “Социал Демократ” Монголын Оюутны холбооноос “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг оюутан, залуусын идэвх оролцоог хангах, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 21 аймагт зохион байгуулж байна. 

Ирэх 4-р сарын 15-16-ны өдрүүдэд Дорнод аймагт  “S300 Ур Чадвараа Хөгжүүлэх Цогц сургалт” зохион байгуулагдах бөгөөд МУИС-ийн Дорнод салбар сургууль, Дорнод политехник коллежийн 300 гаруй оюутан хамрагдах юм. 

Сургалтын чиглэл:

  • Хувь хүний хөгжил
  • Социал Демократ үзэл баримтлал
  • SDS Бодлого, шинэчлэл
  • Гарааны бизнес
  • Илтгэх ур чадвар гэсэн 5 үндсэн чиглэлээр орно.