Дайн эхэлснээс хойш 399 дэх өдөр: ОХУ-Украины дайнтай холбоотой гол үйл явдлын тойм

Админ

2023.03.29
Гадаад мэдээ
  • АНУ болон ОХУ 2 жил тутам хийдэг цөмийн зэвсгийн талаарх мэдээлэл хуваалцах START зэвсгийн хяналтын гэрээний хэрэгжилтийг зогсоолоо;
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайнд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байсан гэсэн ямар ч шинж тэмдэг илрүүлээгүй гэж АНУ-ын зүгээс мэдэгдэв;
  • ОХУ барууны хориг арга хэмжээний улмаас зогсонги байдалд ороод байсан түүхий нефтийн нийт экспортоо “найрсаг” харилцаатай орнууд руу худалдаалж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэв;
  • Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Киевийн ойролцоо ОХУ-ын нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд энэ үеэр энгийн иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй байна;
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зелеснкий тус улсын хойд хэсгийн Сумы мужаас эхлэн фронтын бүс нутгуудаар айлчлал хийж эхлэлээ;
  • Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “Беларусь Улс ОХУ-ын цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрсөн тул олон улсын зүгээс дахин хориг арга хэмжээ авахыг” санал болгов.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/29/russia-ukraine-war-list-of-key-events-day-399

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд