“Чөлөөлье” бодлогын  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв

Админ

2026.06.29
Үйл явдлын мэдээ

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy”өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр /2026.06.29/ боллоо. Хуралдаанд 120 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Эдийн засгийн зөвлөлийн хөрөнгө оруулагчидтай хийж буй тусгай уулзалтад Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Далянь хотноо саяхан болсон Зуны Давосын уулзалтын үеэр тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан гэлээ.

Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв.  Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.

“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан энэ зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.  Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ.