ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолсны хариуд НАТО буюу Умард Атлантын Цэргийн эвсэлд нэгдэх нь Финланд Улсын батлан хамгаалах бодлогынх гол зорилго байлаа.

НАТО-ийн 30 гишүүн орон бүрийн 100%-ийн дэмжлэгээр НАТО-д шинээр элсэх боломжтой байдаг.
БНТУ-ын парламент НАТО-гийн 30 гишүүн улсаас хамгийн сүүлд Финландын гишүүнчлэлийг соёрхон баталсан улс боллоо.
Тодруулбал, 2023 оны 3-р сарын 30-ны өдөр БНТУ-ын парламентын хуралд оролцсон 276 хууль тогтоогч бүгд Финландын улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг 100% ийн саналаар дэмжсэн юм.
Ингэснээр, Украинд дайн ид өрнөж байгаа үед тус улсыг НАТО-гийн эвсэлд элсэхэд тээг болж байсан сүүлчийн томоохон асуудал шийдэгдлээ.
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “2023 оны 3-р сарын эхээр Финланд Улс манай улсын “террорист” гэж үзэж буй бүлэглэлүүдийг дарахад оролцож, батлан хамгаалах салбарын экспортыг чөлөөлөх тодорхой арга хэмжээ авсны дараа бид НАТО-д элсүүлэх гишүүнчлэлийг нь соёрхон баталсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/28/myanmar-junta-dissolves-suu-kyis-nld-party-state-media
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

