​Борооны улирлаас урьтаж гэр хорооллын үерийн далан, суваг шуудууг сэргээн засварлана

Админ

2023.04.07
Арга хэмжээ

Үер усны аюулаас урьдчилэн сэргийлэх ажлын хүрээнд 4 дүгээр сарын 6-ны өдөр Дэнж, Даваат, Яргуйт, Их залуу зэрэг зургаан багийн  үерийн усны далан, суваг, шуудууны нөхцөл байдалтай танилцаж,  сэргээн засварлах үүрэг чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад газар дээр нь өглөө.  

Урин цаг ирэхтэй зэрэгцэн  дээрх багуудад  шар усны үерийн улмаас гудамжид шавар намаг  үүсч орц, гарц хаагдан гудам хооронд зорчиход  хүндрэл үүссэн хэд хэдэн газар байна.  

Тухайлбал, Баруун Дэнжийн VI, Зүүн Дэнжийн V гудамд үүссэн намагт арга хэмжээ авах, мөн Дэнж багийн Эко хорооллын дээврийн засварт шаардлагатай төсөв, тооцоог гаргаж, засварын ажлыг эхлүүлэх,  Яргуйт, Даваат багийн байрны чанх урдах үерийн суваг дээгүүр гүүрэн гарц хийх, Их залуу багийн Баруун задгай 19 дүгээр гудамны үерийн даланг сэргээн засварлах зураг төсвийг ойрын хугацаанд боловсруулж, танилцуулан арга хэмжээ авахыг Хотын захирагчийн алба болон бусад байгууллагад даалгалаа. 

Гэр хорооллын нутаг дэсгэрт үерийн усыг дамжуулан зайлуулах 72,8 км урт суваг шуудуу бий.  Борооны улирал эхлэхээс өмнө үерийн далан, суваг шуудууг бүгдийг нь сэргээж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. 

Иргэд та бүхэн ахуйн хог хаягдлаа үерийн далан, суваг шуудуунд бус зориулалтын цэгт хаяна уу.