Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өчигдөр /2026.10.07/ хуралдаж дэргэдэх зарим бодлогын хорооны удирдлагыг шинээр томиллоо.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар шинээр томилсон болон бусад хороодын дарга, Нарийн бичгийн дарга нартай өнөөдөр /2026.10.08/ уулзаж зарим үүрэг чиглэлийг өглөө.

Уулзалтад намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ нар оролцов.

Шинээр томилсон бодлогын хорооны дарга нарыг танилцуулбал:
💎Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг
💎Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболдыг
💎Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг
💎Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилов.

Мөн Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ажиллуулахаар боллоо.
Бусад бодлогын хороод, түүний удирдлагыг танилцуулбал:
💎“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
💎Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
💎Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
💎Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Саранчулуун
💎 Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганмаа
💎Технологи, инновацын бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Анар
💎 Хүний эрхийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар ажиллаж байна.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо нь 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын Намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.







