Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин биржүүдтэй хамтран ажиллана

Админ

2026.09.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын зүгээс олон нийтийн байгууллага, сонирхлын бүлэг, мэргэжлийн холбоод зэрэг олон талын төлөөлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Тухайлбал, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны гишүүн холбоодын төлөөлөлтэй өнөөдөр /2026.09.14/ санамж бичиг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар,  Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Амаржаргал болон бусад биржийн төлөөлөл оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээнд нийцүүлэн иргэдийг тогтвортой ажлын байртай, орлоготой байлгах, нийгэм дэх оролцоог илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Энэхүү хамтын ажиллагааг энэ долоо хоногоос нийслэлийн дүүргүүдэд идэвхтэй өрнүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо нь 2011 онд байгуулагдсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөл авсан нийт 63 холбоо улсын хэмжээнд хөдөлмөрийн зах дээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Үүнээс нийслэлд 30 нь бүртгэлтэй ажилладаг бөгөөд 24 нь өнөөдрийн уулзалтад оролцов.