Баянхонгор аймгийн Галуут сумынхан “Их дугуй” нэртэй алтны лицензийн асуудлыг хөндлөө

Админ

2026.06.22
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр,  Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллалаа.

Намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийж тус сумын 70 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл, танилцуулгыг хүргэж ажиллалаа.

Сумын иргэд Галуут сумын 3-р багийн нутагт Их дугуй нэртэй алтны уурхайн лицензийг 10 гаруй жил эсэргүүцэж байгаа талаараа хэлээд уг асуудлыг намаас бодлогоор дэмжиж, шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан юм.

Мөн малын түүхий эд болох арьс шир, хонины ноос, ноолуур үнэгүйдэж байна хэмээн санал бодлоо илэрхийлэв.

Сумын намын хорооны ахмад гишүүн Х.Амгаабазар, Ө.Чимэгээ, Д.Уртнасан нарынд зочилж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг хүргэж санал хүсэлтийг нь сонслоо.

Ахмад гишүүн Х.Амгаабазар гуай нам дотооддоо эв нэгдлээ хангаж, зоригтой шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байлаа.