Баянхангай сумын иргэдийн санал, хүсэлтийг бодлого, шийдвэрт тусгана

Админ

2026.07.02
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очироор ахлуулсан ажлын хэсэг, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхайн хамт Төв аймгийн Баянхангай суманд ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын “Е4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, ENAM 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэд, намын гишүүд санал, хүсэлтээ илэрхийллээ. Мөн төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээний талаар санал солилцож, иргэдийн дэвшүүлсэн санал, санаачилгыг сонсов.

Ажлын хэсгийн зүгээс Баянхангай сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал, санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусган, иргэдийн оролцоонд суурилсан намын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор улс орон даяар үргэлжилж байна.