“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан баг Завхан аймгийн Түдэвтэй суманд 2026 оны зургаадугаар сарын 27-нд ажиллалаа.

Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр тус сумын Монгол Ардын намын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг нээж “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариултыг өгөв.
Мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E4 стратеги” болон түүний хүрээнд хийгдэж байгаа “ENAM 3.0” платформын талаар сургалт мэдээллийг хийв.
Тус суманд ажиллах үеэрээ намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, намын удирдлагуудын мэндчилгээг уламжиллаа.




