“Ардын нам – Ард түмэндээ” аяны Дорнод дахь баг Булган суманд ажиллалаа

Админ

2026.06.14
Үйл явдлын мэдээ

“Ардын нам – Ард түмэндээ” аяны Дорнод аймаг дахь баг энэ сарын 13-ны өдөр Булган суманд ажиллав.  Уулзалтад Булган сумын 20 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, мөн Enam 3.0 платформын зорилго, хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төрийн бодлого, намын үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд ахмад гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, төлөлтийн хугацаа, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, татварын бодлогын талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Түүнчлэн намын гишүүнчлэлийн хариуцлага, идэвх оролцоог нэмэгдүүлэх, орон нутаг дахь намын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа солилцсон юм.

Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт бизнес эрхлэх боломжийг өргөжүүлэх талаар санал солилцож, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтын төгсгөлд Дорнод аймгийн Булган сумын намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний нам, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг онцлон талархал илэрхийлэв.