“Ардын нам – Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт эхэллээ

Админ

2026.06.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт эхэллээ. Томилолтын баг энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд ажиллав.

Тус багийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин ахалж, бүрэлдэхүүнд МАН-ын Санхүү, хөрөнгийн газрын дарга, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны (СДМЗХ / SDY) Удирдах зөвлөлийн тэргүүн Ж.Чинболд, МАН-ын Санхүү, хөрөнгийн газрын улс төрийн ажилтан Б.Батхүү нар ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт Гучин-Ус сумын МАН-ын хорооны харьяа 4 үүрийн 70 гаруй гишүүд, дэмжигчид оролцож, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт болон нийгэм, эдийн засгийн голлох төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаар нэгдсэн танилцуулга хийв. Намын гишүүд болон ард иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, малчдын амьдралд шууд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглээд, нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн МАН-ын дэд дарга А.Ишдорж, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Өлзийжаргал , Гучин-Ус сумын Засаг дарга сумын МАН-ын хорооны дарга Х.Энхтайван, сумын ИТХ-ын дарга  сумын МАН-ын дэд дарга З.Уртнасан, сумын МАН-ын дэд дарга Д.Баярсайхан нар болон орон нутгийн удирдлагууд оролцлоо .

МАН-ын Санхүү, хөрөнгийн газрын дарга бөгөөд СДМЗХ (SDY)-ны Удирдах зөвлөлийн тэргүүн Ж.Чинболд намын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги"-ийг гишүүдэд танилцуулж, E-nam 3.0-г хэрэглээнд нэвтрүүлэх, намын нэгдсэн мэдээллийн санг байгуулах, намын анхан шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагын ил тод тогтолцоонд шилжихийн чухлыг онцлов. 

Мөн тэрээр Гучин-Ус сумын СДМЗХ (SDY)-ны Тэргүүлэгчидтэй уулзаж, залуучуудын байгууллагад чиглэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, орон нутгийн залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо.  

Томилолтын баг ажиллах хугацаандаа намын анхан шатны байгууллагын гишүүдээс намын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн судалгааг авч, цахим шилжилтийн хүрээнд Мөн намын гишүүд дэмжигчдээс судалгаа авч, Enam 3.0 платформын танилцуулга хийж ажиллав.