“Ардын нам-Ард түмэндээ” аян Төв аймгийн Аргалант суманд үргэлжиллээ

Админ

2026.07.02
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очироор ахлуулсан ажлын хэсэг, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхайн хамт Төв аймгийн Аргалант суманд ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын “Е4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, ENAM 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийллээ.

Ажлын хэсгийн зүгээс Аргалант сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа онцолсон юм. “Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусган, нам, иргэдийн хамтын оролцоог бэхжүүлэх зорилготойгоор улс орон даяар үргэлжилж байна.