Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.

Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.
Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна. Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газраас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм.
Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзана.

