“Ардын нам-Ард түмэндээ” аян Орхонтуул суманд үргэлжилж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Админ

2026.06.30
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд боллоо. Уулзалтад Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн МАН-ын Хорооны дэд дарга Б.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Орхонтуул сумын МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид өргөнөөр оролцож, Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, улс орны болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, хөгжлийн бодлогын талаар мэдээлэл сонсов.

Мөн уулзалтын үеэр иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн асуудлаар харилцан санал солилцлоо.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь намын гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, намын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ иргэдийн дуу хоолойг сонсон, хамтын оролцоонд тулгуурласан хөгжлийг дэмжих зорилгоор улс орон даяар үргэлжилж байна.