Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам нараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Аяны хоёр дахь өдрийн арга хэмжээ энэ зургаадугаар сарын 28-нд Орхон сумын Элчингийн голд зохион байгуулагдаж, Орхон, Сант сумдын МАН-ын гишүүд, дэмжигчдийн хамтарсан өдөрлөгөөр үргэлжиллээ.
Өдөрлөгийн зохион байгуулалтад Орхон сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, сумын Засаг дарга, сумын МАН-ын хорооны дарга Б.Баасансүрэн, Сант сумын ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан, Сант сумын Засаг дарга, сумын МАН-ын хорооны дарга С.Шижирбаатар нар орон нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд намын гишүүд, дэмжигчид харилцан туршлага солилцон, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нөхөрсөг уур амьсгал дор нэгэн өдрийг өнгөрүүлэв.












