“Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үргэлжиллээ

Админ

2026.06.30
Түүхэн товчоон

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Говь-Угтаал суманд ажиллалаа.

Тус багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, УИХ-ын гишүүн зөвлөх Б.Билгүүн, Хяналтын ерөнхий хорооны хянан шалгагч Ж.Баярмаа, Улс төрийн манлайллын академийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Нинжин, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны бага хурлын гишүүн Б.Мөнхтөр болон  холбогдох албаны хүмүүс ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, сургууль, багшийн хүрэлцээ, сумын төрийн албан хаагчдын орон сууц, бүсийн хөгжил, хүүхэд залуучуудын хөгжлийн төв байгуулах зэрэг санал хүсэлт илэрхийлж иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ болон суманд тулгамдаж буй асуудлуудын талаар санал, санаачилга, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.

Энэ үеэр сумын өндөр настан н.Довдонбуу, сумын ИТХ-ын төлөөлөгч, залуу гэр бүл М.Найдан, ахмадын холбооны тэргүүлэгч Б.Воля нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Намын гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцав.

Энэ үеэр цэргийн төв госпиталийн дотрын эмч, хүүхдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нар урьдчилсан үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм.