Орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан баг бүрэлдэхүүн болох Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, аймгийн намын хорооны дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
Тус сумын 70 гаруй гишүүн, дэмжигчдэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл, танилцуулгыг хүргэж ажиллалаа.

Мөн энэ үеэр Улсын аварга малчин өрх М.Бямбасүрэнгийнд зочиллоо. М.Бямбасүрэнгийнх аймгийн аварга саальчин, аймгийн аварга малчин төдийгүй Улсын аварга малчин өрхөөр шалгарсан ажилсаг, хөдөлмөрч сум орон нутагтаа нэр хүндтэй малчин айл юм.

Сумын намын хорооны ахмад гишүүн Д.Должинсүрэн, Д.Гүнсмаа, М.Бямбасүрэн нарынд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг хүргэж санал хүсэлтийг нь сонслоо.

Сумын намын хорооны ууган гишүүн Д.Должинсүрэн гуай "Ахмадын тэтгэврийг шударга зарчмаар нэмэх нь зүйтэй. Учир нь ажилласан жилийг чухалчилж илүү олон жил ажилласан нь тэтгэвэрт гарахдаа илүү тэтгэвэр авдаг байх нь шударга ёсны илрэл юм хэмээн санал бодлоо хуваалцлаа.











