Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Бага хурлын гишүүн Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны долоодугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын аймгийн хорооны тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн намын хорооны дэд дарга, Бага хурлын гишүүн А.Дашбат, аймгийн намын хорооны дэд дарга Б.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Мөн намын “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “ENAM 3.0” шинэчлэлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, намын үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, санал асуулга, судалгаа авч, сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын үеэр намын гишүүд, дэмжигчид намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогыг улам эрчимжүүлэх чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлэв.

Мөн энэ үеэр намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонслоо.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ илүү ойр ажиллаж, төр, намын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ иргэдийн санал, санаачилгыг сонсож, цаашдын бодлого, шийдвэрт тусгах зорилгоор улс орон даяар үргэлжилж байна.






