Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласныг дэмжих, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах зорилтын хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байртай холбох, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээг хангах зорилготой “Ажилд орох өдөр” аяныг нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлүүллээ.

“Ажилд орох өдөр” аяны гол зорилго нь ажил олгогч байгууллагуудын сул болон шинээр бий болсон ажлын байрыг ажил хайгч иргэдэд шууд танилцуулахын зэрэгцээ бүртгэл, анхан шатны сонгон шалгаруулалт, ярилцлага болон ажлын байранд зуучлах үйлчилгээг нэг дороос хүргэхэд чиглэж байна.
Аяны үеэр иргэд:
• Нээлттэй ажлын байрны мэдээлэл авах
• Ажилд бүртгүүлж, ажлын ярилцлагад орох
• Ажилд зуучлуулах
• CV-гээ боловсруулах, зөвлөгөө авах
• Мэргэжил сонголт, карьерын чиг баримжаа авах
• Сургалт, мэргэжлийн боловсролын боломжуудтай танилцах боломжтой.
"Ажилд орох өдөр" аяны хүрээнд иргэдэд ажлын байрны мэдээллийг газар дээр нь хүргэж, ажил олгогч болон ажил хайгчийг шууд холбох боломжийг бүрдүүлж байна.

Баянзүрх дүүргээс эхэлж буй аяны үйл ажиллагаанд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг зохион байгуулалтын явцтай танилцаж, хөдөлмөрийн биржүүд болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

“Ажилд орох өдөр” аян нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд зохион байгуулагдана. Аян хуваарийн дагуу есдүгээр сарын 17-нд Баянзүрх, 18-нд Чингэлтэй, 21-нд Хан-Уул, 22-нд Баянгол, 23-нд Сонгинохайрхан, 24-нд Сүхбаатар, 25-нд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус зохион байгуулагдах аж.






