Ахмадууд тасралтгүй суралцсаар байна

Админ

2026.10.01
Үйл явдлын мэдээ

Олон улсын ахмадын өдрийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны 600 гаруй ахмад “Туршлагаас нөлөөлөл рүү” сургалтад хамрагдлаа. Сургалт долоо хоногийн турш Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж өнөөдөр /2026.10.01/ амжилттай өндөрлөлөө.

Ахмадууд тасралтгүй суралцах хүсэл сонирхолтой байдаг тул энэхүү сургалтыг Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академи, Социал Демократ Ахмадын Холбоо, Монголын Ахмадын Холбоо хамтран зохион байгуулсан юм.

Ахмад үеийнхний олон жилийн мэдлэг, үнэ цэнтэй туршлага, амьдралын арга ухааныг нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл болгон илүү хөгжүүлэх, тэдний оролцоо, харилцаа, манлайллын ур чадварыг дэмжихэд сургалтын зорилго чиглэлээ.

Улс төрийн манлайллын академийн мэргэжлийн сургагч багш нар ахмадууд дараах сэдвээр сургалт орлоо.

Үүнд:

-Тархи судлалд үндэслэсэн хөгжил

-Үе хоорондын харилцаа

-Итгэл төрүүлж нөлөөлөх чадвар

-Цахим орчны нөлөө

-Бодлого боловсруулах арга зүй

-Өөрийгөө илэрхийлэх ур чадвар зэрэг сэдэв байлаа.