"Policy meeting" цуврал хэлэлцүүлэгт доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ оролцлоо

Админ

2026.05.19
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооноос  "Policy meeting" цуврал хэлэлцүүлгийн өнөөдрийн /2026.05.19/ зочноор доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж “Гэр бүлийн боловсрол, хүмүүжлийн орчин ба хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдвийн хүрээнд илтгэл сонсож, асуулт хариулт өрнүүллээ.

Тус илтгэлээр гэр бүл болон нийгэм нь харилцан шууд хамааралтай бөгөөд хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшил нь гэр бүлийн орчин, эцэг эхийн хандлагаас ихээхэн шалтгаалдаг талаар онцлон дурдлаа.

Мөн монгол уламжлалт хүмүүжлийн эерэг нөлөө, удмаа дээдлэх ёс, гэр бүлийн үнэт зүйлс, өв соёлоо өвлүүлэх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх үзэл, эцэг эхийн үлгэр дуурайл зэрэг нь хүүхдийн хүмүүжлийн суурь ухагдахуун болохыг тодотгон ярив.

Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж төдийгүй хүүхдийн анхдагч орчин бөгөөд тэдний харилцаа, хандлага, төлөвшлийн үндэс болдог гэдгийг зочин илтгэгч онцоллоо.