Түүхэн товчоон

МОНГОЛ АРДЫН НАМД ОНЦЛОХ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм.

XIX-XX зуун
Ардчилсан социализмын дэвшилтэт хэлбэр рүү

Монгол Ардын Намын түүх бол  ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний…

XIX-XX зуун
Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явц

 Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад МАХН өөрөө улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан.  Монгол Ардын Хувьсгалт Намын түүхт XXVI Их хурал Улаанбаатар хотноо  2010 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд хуралдаж, намын 150 мянган гаруй гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч сонгогдон оролцсон юм. Тус Их хурлаар МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх уугуул нэрээ сэргээж, "Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолж ард түмэндээ тунхаглан зарласан юм.     Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинэ хандлагаар хандаж, хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэхээр намын Их хурлаар хэлэлцэн баталсан юм.      Өнөөдөр эгнээндээ 150 гаруй мянган гишүүн нэгтгээд байгаа нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн  10 хүн тутмын 1 нь тус намын гишүүн байдаг гэсэн үг юм. Монгол Ардын Намын гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас 33.9 байна.  Бид,  гишүүдийнхээ төдийгүй дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлаж Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө хамтдаа ажиллаж амжилтад хүрч байна.  

XIX-XX зуун
Шинэчлэлийн бодлогыг эхлүүлэв

Түүхэн сургамжаас ухаарлаа хөглөж, нөхцөл байдлыг зөв эгээрсний үндсэн дээр МАХН өөрчлөлтийн салхийг хамгийн түрүүнд мэдэрч, удаа дараагийн Их, бага хурал дээр хэлэлцэж байсан төдийгүй шинэчлэлийн бодлогыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн нь түүхэн баримтаар нотлогдоно.  Ардчилсан өөрчлөлт бол аль нэгэн улс төрийн хүчин, ямар нэгэн эрдэмтэн мэргэн хүний ухаарал бус монгол түмний ухаарал, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон авсан монголын ард түмний хичээнгүй зүтгэлийн үр хэмээн МАХН үздэг юм.

XIX-XX зуун
Мал аж ахуйгаас бүрддэг Монгол орны эдийн засгийг олон салбарт шилжүүлэв

Анх энэ намын эгнээнд Монгол улсын нийгмийн бүхий л давхарга багтаж тэдний төлөөлөл орж байлаа. Тэднийг нэгтгэж байсан цорын ганц зүйл нь монгол төрийн тусгаар тогтнол байлаа. МАХН-ын анхны гишүүдийн…

XIX-XX зуун
Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгав

МАХН нь түүхийн бараг нэгэн зууныг туулахдаа монголын нийгмийн бүхий л хүрээнд томоохон үүрэг гүйцэтгэхдээ алдаа оноог дэнслүүлж байсан ч алдахаасаа онох нь их байсныг түүхийн баримт материал, ахмад үеийнхний бичиж үлдээсэн, босгож байгуулсан бүхэн тодхон гэрчилнэ. МАХН монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, тухайн нийгмийнхээ тогтолцоо, хэр хэмжээндээ зохицсон эдийн засаг, оюуны чадамжтай, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын нарийн ээдрээтэй нөхцөлд өнөө үеийнхэнд буухиалан авч ирсэн түүхэн гавъяаг өнөө ба хожим үеийнхэн бишрэн хүндэтгэх нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байх үнэт зүйл юм. 

XIX-XX зуун
Монгол орны хөгжлийн чиг баримжаа

Монгол орны хөгжлийн  чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг гүнзгийрэхийн хэрээр туйлширсан коммунист чиг шугам руу хальтрах болсон билээ.

XIX-XX зуун
ХХ зууны эхэнд “Талын монголчууд”

ХХ зууны эхэнд “Талын монголчууд”  төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, өөртөө эзэрхэх бүрэн улсыг байгуулсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс болж олсон амжилтаа алдахад хүрсэн билээ. Гэвч уугуул монгол…

XIX-XX зуун
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн түүх

Монгол Ардын Намын түүх бол  ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтанд орж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно.

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.