70001921
info@nam.mn
Гишүүнчлэл

Гишүүнээр элсэх хүсэлт

Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.

logo 1. ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Ардын Нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлсэн, өмнө үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдлийг тээсэн сайн сайхан нийгмийн цогцлооно.

Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь Монгол Ардын Намын ЭРХЭМ ЗОРИЛГО мөн.
Монгол Ардын Нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах сонгуульд ялалт байгуулах буюу олонх болж бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. 

logo 2. ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Монгол Ардын Нам нь Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн.

logo 3. МОНГОЛ АРДЫН НАМД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ

ТА:

  • 18 насанд хүрсэн бол (Монгол Ардын Намын хөтөлбөр, үндсэн дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.)
  •  Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн үнэт зүйлтэй бол 

(Монгол Ардын Намын үнэт зүйл нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл мөн. 
Эрх чөлөө гэж хүн бүр эрх чөлөөгөө эдлэх, сонголт хийх боломжоор хангагдаж, хүний эрх, эрх чөлөөнд дур зоргоор халдахаас хамгаалагдаж, эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл бий болсон байхыг;
Шударга ёс гэж хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилахыг;
Эв санааны нэгдэл гэж хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг тус тус ойлгоно.)

  •  Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг нийгэмд чухал, амьдралд хэрэгтэй гэж бодсон бол
  •  Монгол Ардын Намын үндсэн дүрэмтэй танилцсан, зөвшөөрсөн бол
  •  Нийгмээ одоо байгаагаас илүү хөгжүүлэх хүсэлтэй бол

 Зорилго нэгт хамт олонтой болж, улам хөгжих бодолтой бол гишүүнээр элсэх хүсэлтээ илгээнэ үү.

logo 4. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ

Монгол Ардын Намд элсэх хүсэлтийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргана. Намын гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч намын цахим бүртгэлд бүртгэснээр тухайн иргэнийг намын гишүүнээр элссэнд тооцно. Нийслэлд хорооны намын хороо, дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороо; аймагт сумын намын хороо, аймгийн намын хороо нь цахим бүртгэлийг хийнэ. 

Монгол Ардын Намд цахимаар хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд:
Цахимаар намд элсэх хүсэлтийг аймаг, нийслэлийн намын хороо буюу Намын Дунд Шатны байгууллага (НДШБ) шийдвэрлэнэ. НДШБ-ын цахим бүртгэл хариуцсан ажилтан цахимаар ирсэн хүсэлтийг хүлээн авч, судлан нягтлаад, намын хорооны удирдлагад танилцуулж, хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Цахимаар хүсэлт гаргасан иргэнийг намын гишүүнээр элсэх шаардлагыг хангасан гэж үзвэл хүсэлт гаргасан иргэнтэй намын цахим хариуцсан ажилтан холбогдож, намын гишүүний дэлгэрэнгүй анкет, хүсэлтийг авч, намын цахим бүртгэлд бүртгэнэ. Бүртгэсэн тухайгаа хүсэлт гаргасан иргэнд нь, харьяалагдах намын анхан шатны байгууллага (НАШБ)-д нь мэдэгдэнэ.
НАШБ нь шинээр элссэн гишүүнд бат илэрхийлэх олгож, үүрийн хуралдаа танилцуулан, намын шинэ гишүүний сургалт, үйл ажиллагаанд хамруулж, идэвхтэй ажиллана.
Монгол Ардын Намд бичгээр хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд:
Бичгээр намд элсэх хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа НАШБ-даа гаргана. НАШБ-ын дарга нь тухайн иргэний хүсэлттэй танилцаад, дээд шатны намын байгууллагадаа намд элсүүлэх шийдвэр, холбогдох мэдээллийг хамт хүргэнэ. 
Дээд шатных нь намын байгууллага цахим бүртгэлд бүртгэж, НАШБ-ын хүсэлтийг шийдвэрлэнэ. 
Цахим бүртгэлд бүртгэгдсэнийг намын гишүүнд НАШБ-аас мэдэгдэнэ. 
НАШБ нь шинээр элссэн гишүүнд бат илэрхийлэх олгож, үүрийн хуралдаа танилцуулан, намын шинэ гишүүний сургалт, үйл ажиллагаанд хамруулж, идэвхтэй ажиллана.

logo 5. ГИШҮҮНЭЭР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ

Намын гишүүнээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан бол тухайн намын хороо энэ тухайгаа татгалзсан үндэслэлийг тодорхой гаргаж иргэнд заавал мэдэгдэнэ. Дараах тохиолдолд намын гишүүнээр бүртгэхээс татгалзана. Үүнд:

  • Гадаадын иргэн бол;
  • Өөр намын харьяалалтай бол;
  • Төрийн албан хаагч бол;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол;
  • Сэтгэцийн өвчин, эмгэгтэй бол;
  • Бусад шалтгаан;

logo 6. МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮНИЙ ТАТВАР

  • Намын гишүүний татвар нь намын анхан шатны үүр, хорооны үйл ажиллагааг явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр мөн.
  • Намын гишүүний татвар сарын 1000 (нэг мянга) төгрөг байна. 
  • Оюутан болон 70-аас дээш настай гишүүдийг татвараас чөлөөлж болно.
  • Намын гишүүн татвараа бэлэн бусаар буюу бараа, ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.
  • Намын гишүүн нь харьяалагдах НАШБ-д татвараа төлнө. 

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.