70001921
info@nam.mn
Намын гишүүдын санал сэтгэгдэл

Г.ХАНДАРМАА


МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүлэгч

Монгол Ардын намын нийт гишүүд, олон мянган дэмжигчид, зүрх сэтгэлээсээ намаа дээдлэн хамтран зүтгэдэг намын ахмад гишүүд, найз нөхөд, дүү нартаа “Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн” баярын мэндийг хүргэе.
Өдгөө Монгол Ардын нам 100 жилийн ойтоогоо золгож буй түүхэн үе тохиож байна. 700 мянган хүн амтай, хөдөө аж ахуй дагнасан, үйлдвэрлэл хөгжөөгүй Монгол орон 3,3 сая хүнтэй, өөрийн гэсэн үндэсний үйлдвэрүүдтэй, 100 хувь бичиг үсэгт тайлагдсан, эрүүл Монгол болж чадсан зэрэг нь Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, хамтдаа зүтгэх, удирдан чиглүүлэх хүчээ болгож дэмжиж ирсэнийг гэрчилнэ. Энэ бүх түүхэн үеийг өөрийн биеэр мэдэрч, Монгол Улс минь жилээс жилд өнгөжин дэвжиж буйг харахдаа баяртай байдаг аа.
Монгол Улсын ирээдүйн 100 жилийг түүчээлэх залуучууд минь өнгөрсөн 100 жилд хэрхэн хөгжиж, ямар бартаат замыг туулж ирсэн эх орныхоо түүхийг үнэн зөвөөр судлаж мэдээсэй, Монголоороо бахархаасай гэж боддог.
Монгол Ардын нам Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад 40 настай залуу хүнийг сонгосон нь Монгол Ардын намын боловсон хүчний ирээдүйн шинэ залгамж халаа, залуучууддаа итгэн дэмждэгийг харуулсан явдал мөн.  
Цаашид Монгол Ардын нам улам өргөжин тэлж ард түмнийхээ төлөө тэргүүн эгнээнд зогсох манлайлагч нь байх болно гэдэгт гүнээ итгэж явдаг.


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.