70001921
info@nam.mn
Мэдээ

СДМЭХ-ны төлөөлөл ​Хятад-Монголын санхүү эдийн засгийн бодлого шинэчлэлийн III хуралд оролцов

Админ
2025/06/02

Монгол Ардын Намын дэргэдэх СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Мишээлээр ахлуулсан Удирдах зөвлөлийн төлөөлөл болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд БНХАУ-ын Боловсролын яамны урилгаар Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуульд өнгөрсөн тавдугаар сарын 24-29-нд айлчиллаа.

БНХАУ-ын Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуульд зохион байгуулагдсан "Хятад-Монголын санхүү эдийн засгийн бодлого шинэчлэл"-ийн III хурлын үеэр "Хиймэл оюун ухааны өөрчлөлт, цахим эринд хүн амын чанартай хөгжил" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, хоёр талын төлөөлөгчид санал солилцов.

Мөн тус үйл ажиллагааны хүрээнд Ухань хотын Туншань тосгоны "Шинэ хөдөөгийн бүтээн байгуулалт", "Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн робот хөгжүүлэлтийн төв", "Ухань хотын Эмэгтэйчүүд, хүүхдийн төв"-өөр тус тус зочиллоо.

2015 оноос хойш БНХАУ-ын Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль нь Монгол Улстай стратегийн судалгаа, хувь хүний хөгжил болон чадавхжуулах бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа олон улсын хэмжээнд хөгжүүлж, боловсролын солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 400 гаруй Монгол оюутныг суралцуулсан байна. 

Цаашид тус сургууль нь Монгол Улсын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хөгжил, соёл, боловсролын солилцоог тасралтгүй нэвтрүүлнэ гэдгээ илэрхийллээ.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.