70001921
info@nam.mn
Мэдээ

“Анхны долоо” сан, ХКН-ын ГХЯ-ны Эдийн засгийн харилцааны төвтэй хамтран ажиллана

Админ
2025/05/30

Монгол Ардын Нам дэргэдээ “Анхны долоо” санг энэ жил байгуулсан бөгөөд тус сангийн урилгаар айлчилж буй ХКН-ын Гадаад харилцааны яамны Хятадын Эдийн засгийн харилцааны төвийн дэд дарга Лю Жингхуа тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Ардын Намын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан  өчигдөр /2025.05.29/ хүлээн авч уулзав.

ХКН-ын Гадаад харилцааны яамны Хятадын Эдийн засгийн харилцааны төв, “Анхны долоо” сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны бүхий л боломжийг эрэлхийлж ажиллана гэдгээ хоёр тал илэрхийлэв.

Уулзалтад Монгол Ардын Намын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлантай хамт Стратеги академийнг захирал Д.Дэмбэрэлдорж, тус академийн зөвлөх Б.Туяа, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар оролцлоо.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.