МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр “Шяоми” цахилгаан машины үйлдвэр болон дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Хуавэй” компанийн судалгаа, хөгжүүлэлтийн хүрээлэнд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
“Хуавэй” компанийн дэд Ерөнхийлөгч Бао Жяньлинь Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатартай уулзаж “5G инфраструктур”, “Ухаалаг хот”, “Ухаалаг тээвэр”, “Ухаалаг уул уурхай”, “Ухаалаг эрүүл мэнд”, “Ухаалаг боловсрол”, ногоон эрчим хүчний шинэ технологи, мөн ICT мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцлоо.
Мөн энэ өдөр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Эрчим хүчний агентлагт зочилж агентлагийн дарга Ван Хунжытай хоёр талын уулзалт хийв. Уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцож хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар санал солилцож, манай эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.