70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Ц.Цэцэнзориг ахмад дайчинтай уулзав

Админ
2025/05/13

Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газраас “Иргэдээ сонсъё”  58 дахь удаагийн уулзалтаа өнөөдөр /2025.05.13/ зохион байгуулав. Энэ удаад Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх Ц.Цэцэнзориг уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч  ярилцлаа.

Баян-Өлгий аймгийн харьяат, ахмад дайчин Б.Сейлхан хоёр дайнд гар бие оролцож явжээ. Ахмад дайчин тэрбээр 1947 онд намд элссэн бөгөөд Тусгаар тогтнолын ордныг барихад  хандив өргөж явсан, нам төрийн ажилд идэвхтэй оролцдог байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан тэрбээр Сүхбаатарын одонгоор шагнуулах бодолтой яваа аж.

Ахмад дайчин Б.Сейлхан ер гаруй насыг зооглож яваа ч ухаан саруул, бие чийрэг, байнга уншиж судалдаг байна. Тэрбээр аливаа үйл явдлыг он дэс дараалалтай нь ярина. Намын дэргэдэх “Монголын Үнэн” сониныг олон жил уншиж буй, сүүлийн үед ч уншууртай байгаа, залуус ном сонин уншиж байхыг ч  зөвлөж байв.

Тусгаар тогтнолын ордныг зорьж ирсэн Б.Сейлханыг хүлээн авч уулзсан Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Ц.Цэцэнзориг Монголын түүхийг бичилцсэн ахмад дайчинтай санал бодлоо хуваалцсандаа талархалтай байгаагаа илэрхийллээ.


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.