Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол, иргэний эрх, үүргийг тодорхойлсон суурь баримт бичиг бөгөөд иргэн бүрийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Социал Демократ Монголын Оюутны Холбооноос “2000 PLUS” хөтөлбөрийн хүрээнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “CONSSTUDENTS” Үндсэн хуулийн мэдлэг олгох төслийг санаачлан зохион байгуулж байна.
2024 онд батлагдсан Үндсэн хуулийг дээдлэн залах тухай 43 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад Үндсэн хуулийн анхан шатны мэдлэг олгож, үндэсний үнэт зүйл, иргэний эрх, үүрэг, эрхэм зорилгыг сурталчлан таниулах зорилготой юм.
Социал Демократ Монголын Оюутны Холбоо төслөөрөө дамжуулан:
Төслийн багийнхан Нийслэлийн Ерөнхий боловсролын 47, 48, 92, 40, 77, 52, 30 дугаар сургууль дээр тус тус ажилласан бөгөөд нийт 600 гаруй сурагчид сургалтад хамрагдаад байна. Цаашид "LAWSQUAD" клубийг үүсгэн байгуулж тус төслийн 2-р үе шат болох "КОНТЕНТ УРАЛДААН"-ыг 09 сард зохион байгуулах юм.
Үндсэн хуулийн мэдлэгээ нэмэгдүүлснээр БИД:
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.