Социал Демократ Монголын Оюутны Холбооны Бага хурлын II хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 26нд зохион байгуулагдаж холбооны үйл ажиллагааг шинэ төвшинд хүргэх, оюутан залуучуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой “2000 PLUS” хөтөлбөрийг баталсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Социал Демократ Монголын Оюутны Холбооноос “Өөрийгөө нээе” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн СДМОХ-ны тэргүүлэгчид, сумдын оюутнуудад:
Тус хөтөлбөр нь "Өөрийгөө нээе", "Өөрийгөө бүтээе", "Мэдлэгээ түгээе" гэсэн 3 үе шаттай хэрэгжинэ. Сургагч багшаар бэлтгэгдсэн оюутнууд өөрийн бүс орон нутгийн ахлах ангийн сурагчид, оюутнуудад мэдлэгээ түгээж хоорондоо шилдэг сургагч багш нарыг тодруулах юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.