70001921
info@nam.mn
Мэдээ

"Эв нэгдлийн цом-2025" спорт наадмын шилдгүүд тодорлоо

Админ
Өчигдөр 12 цаг 56 минут

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулсан "Эв нэгдлийн цом-2025" спорт наадам Буянт-Ухаа спорт цогцолборт гурван өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Сагсан бөмбөг, гарбөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн спортын таван төрлөөр зохион байгуулсан энэхүү тэмцээнд Удирдах зөвлөлийн ажлын алба, УИХ дахь МАН-ын бүлэг, Нийслэлийн намын хороо, НИТХ дахь МАН-ын бүлэг, сургалт судалгааны Стратеги академи, Дэвшилтэт бодлогын хүрээлэн,  "Монголын Үнэн" сонин, намын дэргэдэх Төрийн бус байгууллагууд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн намын хороодын баг тамирчид идэвхтэй оролцлоо.

Тэмцээний хаалтад Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Х.Алтай, УИХ, Засгийн газрын гишүүд, намын бусад удирдах албаны хүмүүс, зарим намын хорооны дарга нар оролцсон юм. 

Спортын таван төрөлд хурд, хүчээ сорьсон "Эв нэгдлийн цом-2025" тэмцээнд нийт 36 багийн 1200 гаруй тамирчин 67 медалийн төлөө өрсөлдөн шилдгүүдээ тодруулсныг танилцуулъя.  

Ширээний теннис /эрэгтэй/:

-I байр Ховд аймаг А.Тэмүүжин.

-II байр Сонгинохайрхан дүүрэг Л.Мягмарсүрэн.

-III  байр Багахангай дүүрэг Н.Энхсайхан.

Ширээний теннис /эмэгтэй/:

- I байр Баянгол дүүрэг Д.Уранчимэг. 

-II байр Дорнод аймаг Э.Алтантогос.

-III байр Дархан-Уул аймаг Б.Эрдэнэчимэг.


Шатар /эрэгтэй/:

-I байр Архангай аймаг Б.Доржсүрэн.

-II байр Баян-Өлгий аймаг С.Ержан.

-III  байр  Баянгол дүүрэг Л.Нямсүрэн.

Шатар /эмэгтэй/:

-I байр Дорноговь аймаг Э.Маргадгуа.

-II байр Удирдах зөвлөл-2 баг О.Ариунзаяа

-III байр Хөвсгөл аймаг Т.Ариунзаяа. 


Дартс:

-I байр Багануур дүүрэг.

- II байр Баянхонгор аймаг.

-III байр Багахангай дүүрэг. 

Гарбөмбөг:

-I байр Баян-Өлгий аймаг

-II байр Багануур дүүрэг

-III байр Архангай аймаг.

Гарбөмбөгийн шилдэг эмэгтэй тамирчин Багануур дүүргийн багаас, эрэгтэй шилдэг тамирчин Баян-Өлгий аймгийн багаас тус, тус тодров.

 Сагсан бөмбөг:

-I байр Архангай аймаг

-II байр Баян-Өлгий аймаг

-III байр Өвөрхангай аймаг.

Сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчин Баянгол дүүргийн багаас, эрэгтэй шилдэг тамирчин  Архангай аймгийн багаас тус, тус тодров. 

Мөн тэмцээний үеэр сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан чөлөөт шидэлтийн эрэгтэй, эмэгтэй шилдгүүдийг ч шалгаруулж шагнаж урамшууллаа. 


Тэмцээний туршид баг, тамирчдаа идэвхтэй хөгжөөн дэмжиж байсан шилдэг хөгжөөн дэмжигчээр Баянгол дүүргийг шалгаруулав.

Ийнхүү "Эв нэгдлийн цом-2025" таван төрөлт тэмцээний нийлбэр оноогоор Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны баг шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Шилдэг багийн II байрт Баян-Өлгий аймаг, III байрт  Багануур дүүргийн намын хорооны баг шалгарсан юм.

Тэмцээнийг хааж Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Гурван өдрийн турш үргэлжилсэн спорт тэмцээн эв нэгдэлтэй болж, сүүлчийн шигшээ тоглолтууд маш өрсөлдөөнтэй, сэтгэл догдлуулам болж өндөрлөлөө. Хурд, хүчээ сорьж өрсөлдөцгөөсөн, тэмцээнд оролцсон хүн бүр ялагч байсан гэж бие биедээ баяр хүргээрэй. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Энэхүү эв нэгдлийн цом спортын наадмыг жил бүр зохион байгуулах болсныг зарлахад таатай байна" гэв. 




























ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.