70001921
info@nam.mn
Мэдээ

Иргэдийн санал, хүсэлтийг нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн Ж.Жавхлан хүлээн авав

Админ
2025/05/01

Нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн Ж.Жавхлан өнөөдрийн /2025.05.01/ “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцож иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. 

Жил бүрийн энэ үед улиас модны хөвөн нийслэлд их хэмжээгээр ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж харшил үүсгэх, сэдрээх нь элбэг тохиолддог. Энэ талаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Оюунаа хөндөж, нийслэлийн удирдлагууд одооноос арга хэмжээ авч хуучных шиг өргөн хэмжээний кампанит ажил зохион байгуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв. 

Мөн тэрбээр намын ахмад гишүүдийг шагналд тодорхойлох, шагнуулах явц удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, хурдан шуурхай хариу өгдөг болохгүй бол зарим ахмад төрийн шагнал авах болзол хангасан ч тодорхойгүй байдлаар үлддэг гэдгийг онцлов. Нийслэл, дүүргийн намын хороодод ахмадын холбоо бий, түүгээрээ дамжуулж энэ асуудлыг тодруулах боломжтой гэж нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн Ж.Жавхлан хэлж байлаа.

Мөн намын гишүүнчлэлээс  түдгэлзсэн хүн өнгөрсөн УИХ болоод орон нутгийн сонгуулиар эсрэг ажилласан ч одоо намын гишүүн гэж яваад байгааг хэн хаана хянаж, ямар дүрэм журмаар зохицуулдгийг тодруулж байв. Тухайн хувь хүний ёс зүйн асуудал бөгөөд нөгөө талаар дүүргийн намын хорооны Хяналтын хороо хяналт тавих дүрэм журам бий гэдгийг нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн Ж.Жавхлан хэлж байлаа.

“Иргэдээ сонсъё” уулзалтад доктор Н.Энхтөр дахин ирж асуудлаа танилцуулсан юм. Иргэд, намын гишүүн, дэмжигч гээд уулзалтыг зорьж ирсэн бүх хүнийг нээлттэй хүлээн авч санал хүсэлтийг нь сонсдог учраас нийслэл хариуцсан залуучуудын байгууллагын тэргүүнд ч хандаж үзэхээр иржээ. Тэрбээр  өөрийн бүтээлээ шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлд олгодог шагналд тодорхойлж өгсөн бөгөөд энэ тухайгаа Ерөнхий сайдад уламжлах хүсэлттэй яваа юм.  




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.