УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар Улс төрийн намуудын Олон Улсын Симпозиумд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний арга хэмжээнд оролцлоо.
Уг симпозиумд Дэлхийн II дайнд ялсны болон Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ) байгуулагдсаны 80 жилийн ой тус тус тохиож байгаатай холбоотой 30 гаруй орны улс төрийн намын төлөөлөгчид оролцсон байна. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, Нэгдсэн Орос Намын дарга Дмитрий Анатольевич Медведев арга хэмжээг нээж үг хэллээ.
Мөн “Нэгдсэн Орос” Намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Владимир Владимирович Якушев төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлэв. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг симпозиумын нэгдсэн хуралдааны үеэр үг хэллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.