70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав

Админ
8 цаг 26 минутын өмнө

Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газраас “Иргэдээ сонсъё”  50 дахь удаагийн уулзалтаа өнөөдөр /2025.04.24/ зохион байгуулав. Энэ удаад Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын Кибер аюулгүй байдал хариуцсан зөвлөх, Аюулгүй байдал судлалын доктор Б.Жавзандорж уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсон, шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй ярилцлаа.

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав гуай Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөл, бүсчилсэн хөгжил болоод Нийслэлийн Засаг даргын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа ярив.

Гэхдээ гадаадын валюттай харилцах монгол төгрөгийн ханш хэт суларсаар байгаа тул чангалах тухайд анхаарах цаг болсон гэж үзэж буйгаа хэлж байлаа.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэн А.Пүрэвдорж намын ахмад гишүүн бөгөөд төрийн шагнал, орон сууцны дэмжлэгийн талаар харьяа хороо, дүүргийн удирдлагууддаа өмнө нь хандсан байна. Тэрбээр энэ удаад зөвлөхөөр нь дамжуулж намын Ерөнхий Нарийн Бичгийн даргад хүсэлт тавихаар иржээ.

Мөн Баянзүрх дүүргийн ахмад настан Чойням гуай улсад 40 жил ажилласан бөгөөд төрийн одон, шагналын талаарх хүсэлтээ өгсөн юм.

Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох албаны хүмүүс, удирдлагуудад уламжилна гэсэн юм.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-ын гишүүд иргэд, олон нийт, намын гишүүддтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч буй “Иргэдээ сонсъё”  уулзалт тогтмол үргэлжилсээр байна.


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.