70001921
info@nam.mn
Мэдээ

“AGENDA-2.0”: Багахангайд тогтвортой ажиллах эрх зүйн орчин шаардлагатайг онцлов

Админ
Өчигдөр 21 цаг 26 минут

Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж өнөөдөр /2025.04.17/  Багахангай дүүрэгт ажиллаж “Agenda-2.0” хөтөлбөр болон Монгол Ардын Намын дэргэд байгуулагдсан “Анхны долоо” санг тус дүүргийн намын гишүүд, дэмжигчдэд танилцууллаа. 

Намын ирээдүйн хөгжлийн хөтөлбөр, зорилго, зорилт болон намын үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрмийн шинэчлэл, намын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын шинэчлэл, намын гишүүд дэмжигчдийн оролцоо хүрээг өргөтгөх зэрэг олон шинэчлэл “Agenda-2.0” хөтөлбөрт багтаж байна. 

Энэхүү уулзалтын зорилго нь “Agenda-2.0” хөтөлбөр болон намын дэргэд байгуулагдсан “Анхны долоо” санг танилцуулаад орхих бус оролцоог нь бий болгоход чиглэгдэж байгаа юм. Энэ хүрээнд гишүүдийн дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь авсан юм.

Багахангай дүүргийн гишүүдтэй “Намын гишүүдийн ажил амьдрал ба амьдралын чанар” гэсэн сэдвээр санал солилцлоо.  Гишүүдийн зүгээс Монгол Ардын Нам үзэл баримтлалынхаа хүрээнд хүн рүү чиглэсэн бодлого зорилт боловсруулж түүндээ жирийн гишүүдийн саналыг ийнхүү авч байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байна. 

Нийслэлийн алслагдсан дүүргийн хувьд Багахангайн иргэдэд ажилтай, орлоготой байх асуудал нь нэн чухал хэдий ч өнөөдөр ажиллаж байгаа мэргэжилтэй боловсон хүчнээ тогтвортой байлгахад нам, төр засгаас анхаарахыг хүслээ. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд эдийн засгийн болоод эрх зүйн таатай орчин боломжийг бий болгох шаардлагатайг ч онцоллоо. 

Энэ үеэр Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж “Анхны долоо” сангийн талаар товч танилцуулга хийсэн юм. 

“Анхны долоо” санг намын дарга, намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын санаачилгаар байгуулсан. Тус сангаар дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр зарлаж хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих юм. Зөвхөн дотоодын төдийгүй гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулна. 2028 он хүртэлх хугацаанд жилд 100 хүүхэд буюу 400 хүүхдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа юм. Мөн залуучууд руу чиглэсэн “Залуу лидер” хөтөлбөр, манлайллын сургалтуудыг зохион байгуулах юм байна. 
Энэхүү хэлэлцүүлэг, танилцуулагад Багахангай дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга С.Эрдэнэбаяр болон намын гишүүд, дэмжигчид оролцлоо.











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.