70001921
info@nam.mn
Мэдээ

Багануур дүүргийн гишүүд “АGENDA-2.0” хөтөлбөрт боловсролын чанарын сэдвээр саналаа өглөө

Админ
Өчигдөр 21 цаг 00 минут

Монгол Ардын Намын хөгжлийн стратеги “Аgenda-2.0” хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэг болон “Анхны долоо” санг нийслэлийн дүүргүүдийн намын хороодод танилцуулж байна. Энэ дөрөвдүгээр сарын 4-16-нд нийслэлийн төвийн 6 дүүргийн намын хороодод танилцуулсан. 

Тэгвэл өнөөдрөөс /2025.04.17/ нийслэлийн алслагдсан дүүргийн намын хороодод танилцуулах ажил Багануур дүүргээс эхэллээ. Энэ үеэр Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж “Аgenda-2.0” хөтөлбөрийг танилцуулснаас гадна намын гишүүдийн дунд тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь сонслоо. 

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай. Тийм ч учраас хүн төвтэй байж хүн рүү, нийт гишүүд рүүгээ чиглэсэн асуудлыг энэ хүрээнд хөндсөн юм. Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт “Залуусын асуудал”, Баянгол дүүрэгт “Монгол хүний амьдралын чанар, үнэт зүйл”, Чингэлтэй дүүрэгт “Намын хүний нөөцийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь сонссон. Тэгвэл Багануур дүүрэгт “Намын гишүүдийн болон гэр бүлийн хүмүүсийн боловсролын чанар” сэдвийн хүрээнд санал солилцлоо. 

Багануур дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүдийн зүгээс тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт нэмэгдэж байгааг онцолж байлаа. Мөн цаашид боловсролын салбар нь ирээдүйд ямар монгол хүн бэлтгэн гаргах гээд байгаагаа тодорхой хөтөлбөртэй болж хэрэгжүүлэх ёстойг анхааруулж байлаа. Монгол Ардын Нам дан ганц гишүүд рүүгээ чиглэсэн бус ирээдүй хойч үе болсон хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч байгаа нь маш зөв зүйтэй бодлого зорилт болж байна. Монгол Улс хөгжих үү, эсвэл үгүй юү гэдэг өнөөдрийн хүүхэд багачуудын боловсролын чанараас хамаарахыг онцолж байсан юм. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургалтыг бизнес болгож хувийн сургуулийн төлбөрийг хүссэнээрээ нэмж буйд ч шүүмжлэлтэй хандаж, үүнд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. 

Улс төрийн намууд өнөөдөр сонгууль дөхөх үед санал өгөх нас нь болох ахлах ангийн хүүхдүүд болон оюутнууд руу илүү анхаарал хандуулаад бага дунд ангийн хүүхдийн асуудлыг хаяад байгааг ч онцоллоо. 

Хэлэлцүүлэгт Багануур дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Т.Отгонболд болон тэргүүлэгч, гишүүд, дэмжигчид оролцлоо.











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.