70001921
info@nam.mn
Мэдээ

Х.Алтай: Олон улсын сангуудын сайн жишгээр “Анхны долоо” сан ажиллах болно

Админ
2025/04/10

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай саяхан болсон Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдрөөр /2025.02.02/ намын дэргэд байгуулсан “Анхны долоо” сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрбээр сангийн талаар намын гишүүд, дэмжигчид, ахмадуудын уулзалтад танилцуулсаар байгаа юм.

“Анхны долоо” сангийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн намын хорооны удирдлагууд, гишүүдэд өнөөдөр /2025.04.10/ танилцуулав. Тус сан нь нийгэм рүү, хүүхэд залуучуудын боловсрол руу чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг явуулах аж. Эхний ээлжинд жилд 100 хүүхэд, цаашид ирэх 2028 он гэхэд 400 орчим хүүхдийн боловсролыг дэмжин гадаад, дотоодын сургалтын тэтгэлэг олгох юм байна.

Нарийн бичгийн дарга Х.Алтай саяхан БНХАУ-д намын хэсэг нөхрийн хамт айлчлах үеэрээ тэтгэлэгт оюутан суралцуулах боломжийн талаар албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийсэн гэдгээ тодотгож байлаа. Тэрбээр “Дэлхийд намын дэргэд сан байгуулсан сайн туршлагууд бий. Тухайлбал, Фридрих-Эбертийн сан, Ханнс-Зайделийн сан, Конрад Аденауэрын сан зэрэг олон улсад амжилттай үйл ажиллагаа явуулдаг сан бий. Энэ сайн жишгээр “Анхны долоо” сан ажиллах болно” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн намын хороонд “Монгол Ардын Намын хөгжлийн стратеги AGENDA-2.0” хөтөлбөрийн талаар  Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж товч танилцуулав. 

Намын 31 дүгээр Их хурлаар дээрх хөтөлбөрийг батлахаар төлөвлөж намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нийслэлийн дүүрэг тус бүр дээр өөр, өөр сэдвээр хийж буй энэхүү хэлэлцүүлэг Чингэлтэйд хүний нөөцийн сэдвээр үргэлжилсэн бөгөөд Монгол Ардын Намын Хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа оролцсон юм.

“AGENDA-2.0” хөтөлбөрийн эцсийн хувилбарыг бэлэн болгохын тулд төсөлд намын хороодоос гаргасан санал, санаачлагыг авахаар өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь энэ юм. 

Чингэлтэй дүүргийн намын хороонд болсон уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж, Хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Олон нийттэй харилцах төвийн захирал А.Адилбиш нар оролцлоо.

 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.