70001921
info@nam.mn
Мэдээ

Намын даргын зөвлөх Г.Найманжин иргэдийн төлөөлөлтэй уулзав

Админ
2025/04/10

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд олон нийт, намын гишүүдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсдог "Иргэдээ сонсъё" уулзалтад өнөөдөр /2025.04.10/ Монгол Ардын Намын даргын зөвлөх Г.Найманжин оролцов.

Уулзалтыг зорьж ирсэн нийслэлийн Налайх дүүргийн иргэн олон жил спортод оруулсан хувь нэмрээ үнэлүүлэх, ер нь төрийн шагналыг хүртээмжтэй болгох талаар саналаа уламжилж байлаа.  

Мөн Баянзүрх дүүргийн ахмад настан аавынхаа хэлмэгдүүлэлтийг цагаатгах ажлыг олон жил хөөцөлдөж яваа бөгөөд удаашралтай байдалд анхаарч өгөхийг хүссэн юм. 

Монгол Ардын Намын даргын зөвлөх Г.Найманжин "Иргэдээ сонсъё" уулзалтыг зорьж ирсэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэдэг зохих төвшний байгууллага, хүмүүст уламжлах, эргэн хариу өгөх чиглэлээр ажиллана гэдгээ хэллээ. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.