70001921
info@nam.mn
Мэдээ

Шинэ мянганы залуустай хэрхэн ажиллах вэ буюу AGENDA-2.0

Админ
2025/04/09

Монгол Ардын Намын хувьд энэ 2025 онд 31 дүгээр Их хурлынхаа бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Их хурлаар гурван томоохон цогц шинэчлэлд зорьсон “AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг батлахаар урьдчилсан танилцуулга, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт, санал асуулгыг орон даяар намын хороод, гишүүдийнхээ дунд өрнүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн талаар Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж нийслэлийн дүүргүүдийн намын хороодод танилцуулж байна.

Ингэхдээ дүүрэг бүрийн онцлог судалгаанд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрийн гол зорилтуудаас танилцуулж,  уулзалтад оролцож буй намын хороодын дарга, тэргүүлэгч, гишүүдийн саналыг нээлттэй авч байгаа юм. Энэ удаад “Монгол Ардын Намын хөгжлийн стратеги AGENDA-2.0” хөтөлбөрийн танилцуулах уулзалт Сүхбаатар дүүргийн намын хороонд болов. 

Өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт болсон уулзалтын үеэр гишүүдийн тоо ба чанар сэдвээр, Баянгол дүүрэгт монгол хүний амьдралын чанар, үнэлэмжийн талаар ярилцсан бол энэ удаад 2000 оноос хойш төрсөн буюу шинэ мянганы залуус, сонгогчидтой хэрхэн ажиллах талаар ярилцлаа.

Тухайлбал, шинэ мянганы эхэнд буюу 2000 оны эхээр төрсөн залуусын зан төлвийг хэрхэн судлах вэ, тэдэнтэй яаж ажиллах вэ, тэд ямар онцлогтой вэ, ямар ур чадвартай, юунд хүсэж тэмүүлдэг талаар Сүхбаатар дүүргийн намын хороодын залуу удирдлагууд, гишүүд санал бодлоо хуваалцсан юм.

Энэ тухайд цаашид дахин уулзалт зохион байгуулах, саналаа нэгтгэх, шилдэг санааг намын хөгжлийн хөтөлбөрт тусгах чиглэлээр ажиллана гэдгээ Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж онцлов.

Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай намын дэргэд байгуулсан "Анхны долоо" сангийн талаар товч танилцуулав. Тус сан нь намын удирдлагуудын санаачилгаар байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлаар Нарийн бичгийн дарга Х.Алтай ажиллаж байна. Сангийн үйл ажиллагаа мөн л хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн бөгөөд гадаад, дотоодын их, дээд сургуульд жилд 100 оюутныг тэтгэлэгтэй суралцуулах зорилт тавьжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ажил хийдэг албан байгууллага, төсөл хөтөлбөрийг шалгаруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ч нийгэмд томоохон хувь нэмэр оруулах сан юм байна.

Уулзалтад Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн болон Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга У.Өнөрцэцэг нар оролцов.





 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.