70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийн танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг үргэлжилж байна

Админ
2025/04/09

“AGENDA” хөтөлбөр анх 2010 онд боловсруулагдаж байсан юм. Намын үзэл баримтлал хөгжлийн дэд хөтөлбөр боловсруулагдсанаас хойш 15 жил болж байна. Монгол Ардын Нам 31 дүгээр Их хурлаа 2025 оны намар зохион байгуулна. Уг хурлаар  “Agenda-2.0” хөтөлбөрөө хэлэлцэх юм. 

Монгол Ардын Намын шат шатны байгууллага нь нийгэм цаг үеэ дагасан биш, угтсан, түрүүлж хөгжсөн алхмыг хэрэгжүүлэх бодлого барьж байна. “Agenda-2.0” хөтөлбөрийн гол зорилго нь гурван томоохон шинэчлэл дээр анхаарч байна. Үүнд, хүний нөөцийн шилжилт, ногоон шилжилт, хиймэл оюун ухааны шилжилт багтаж байгаа юм.  “Agenda-2.0” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн Монгол Ардын Намын хороодод танилцуулах ажил албан ёсоор эхэлсэн. Хөтөлбөрийг танилцуулаад зогсохгүй хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүд дэмжигчдийн саналыг авч байгаа юм. Энэхүү "Agenda-2.0” хөтөлбөрийн талаар өчигдөр /2025.04.08/ Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүдэд хөтөлбөрийг танилцуулсан юм. 

“Agenda-2.0” хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын намын хорооны гишүүдэд танилцуулж намын гишүүд төдийгүй дэмжигчдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Энэ үеэр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай “Анхны долоо сан”-гийн үйл ажиллагааг танилцууллаа. 

Энэхүү сан нь нийгмийг чиглэсэн ажил, алхмууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тухайлбал, “Анхны долоо сан”-аар дамжуулан тэтгэлэг хөтөлбөр зарлаж хүүхэд залуучуудад тэтгэлэг олгох юм. 2028 он хүртэл жилд 100 хүүхэд буюу 400 хүүхдийг тэтгэлэг хөтөлбөрт хамруулахаар зорьж байна.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.