70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ

Админ
2025/04/05

Монгол Ардын Намын 31-р Их хурлыг ирэх намар зохион байгуулж, хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан AGENDA-2.0 шилжилт хийхээр төлөвлөн, орон даяар танилцуулах гэж байна. Энэ хүрээнд “Монгол Ардын Намын хөгжлийн sстратеги AGENDA-2.0” хөтөлбөрийг нийслэлийн намын хороодод танилцуулах уулзалт өчигдрөөс /2025.04.04/ албан ёсоор эхэллээ.  Дээрх хөтөлбөрийн талаар  Нийслэлийн Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, Хяналтын хорооныхон, дэргэдэх Төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулсан юм. 

Уулзалтад Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан болон бусад эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, салбар бүрийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцов.

Цаашид “Монгол Ардын Намын хөгжлийн sстратеги AGENDA-2.0” хөтөлбөрийг Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд хүргэж намын нийт гишүүн, дэмжигчдийн хүрээнд томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Намын ирээдүйн хөгжлийн хөтөлбөр, зорилго, зорилт болон намын үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрмийн шинэчлэл, намын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын шинэчлэл, намын гишүүд дэмжигчдийн оролцоо, хүрээг өргөтгөх зэрэг олон шинэчлэлд  AGENDA-2.0 хөтөлбөр зорьж байна. 












 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.