70001921
info@nam.mn
Мэдээ

УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа хуваалцлаа

Админ
2025/04/05

Социал Демократ Монголын Оюутны Холбооноос зохион байгуулдаг “NextGEN” цуврал уулзалт өнгөрсөн долоо хоногт амжилттай боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга оролцож, “Эрдэс баялгийн салбарын бодлого, хүний нөөцийн асуудал” сэдвийн хүрээнд оюутан, залуустай ярилцлаа.

Уулзалтаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, уул уурхайн салбарт залуусын оролцоо, хүний нөөцийн бодлогын талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Гишүүн Б.Уянга уулзалтын үеэр онцлох хэд хэдэн байр суурийг илэрхийллээ.

  • Эрдэс баялгийн салбарын ирээдүй: Монгол Улс байгалийн баялгаа үр ашигтай ашиглахын тулд илүү боловсронгуй бодлого, хяналт, ил тод байдлыг хангах шаардлагатай. Энэ хүрээнд олон улсын шилдэг туршлагыг судалж, технологийн дэвшлийг нэвтрүүлэх нь чухал.
  • Хүний нөөцийн бодлого: Уул уурхайн салбарт хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх асуудал тулгамдаж байна. Залуус энэ чиглэлээр мэргэжлээ зөв сонгож, олон улсын стандарттай боловсрол эзэмших нь чухал.
  • Оюутан, залуусын оролцоо: Уул уурхайн салбарт зөвхөн инженер, техникийн мэргэжилтнүүд төдийгүй бодлого боловсруулах, байгаль орчны удирдлага, олон нийттэй харилцах чиглэлээр ч залуусын оролцоо хэрэгтэй.

Оролцогч оюутнууд салбарын бодлоготой холбоотой асуулт асууж, өөрсдийн санаа бодлыг илэрхийллээ. Залуусын зүгээс уул уурхайн салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг судлах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцолж байв.

NEXTGEN уулзалт цаашид ч салбар бүрийн бодлого тодорхойлогчид, экспертүүдийг оюутан, залуустай уулзуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор үргэлжилнэ.








 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.