70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол залуус Россотрудничество агентлагийн богино хугацааны мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана

Админ
2025/03/20

Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал энэ гуравдугаар сарын 19-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн В.В.Кильпякова болон Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын Орлогч захирал Каламин Александр Ильич нартай албан уулзалт хийлээ. 

Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал “Монгол Ардын Нам, Нэгдсэн Орос намын хамтын ажиллагаа, хэлэлцээрийн хүрээнд хамтарч ажиллах нь Монголын олон залууд чанартай боловсрол эзэмших, ажил мэргэжлийн хувьд мэргэших тал дээр ахиц гарах сайн үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн яриандаа онцоллоо.

Уулзалтаар талууд Монгол, Оросын залуучуудын соёлын хөтөлбөрүүд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн тухайд яриа өрнүүлж олон талт хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах орон нутгийн залуус болон нарийн мэргэжлийн салбарын залуусыг Россотрудничество агентлагийн богино хугацааны соёлын болон мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулан ажиллахаар тохиролцлоо.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.