Монгол Ардын Намын анхны үүр байгуулагдсан, Ардын Намын анхны дарга төрсөн Архангай аймгийн Монгол Ардын Намын XXXIV бага хурал 2025 оны гуравдугаар сарын 14-ны өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод боллоо. Архангай аймгийн Монгол Ардын Намын XXXIV бага хурлаар аймгийн намын хорооны дарга, намын хороог 121 гишүүн, хяналтын хороог 9 гишүүнтэйгээр сонгож батлав.
Хуралд оролцсон бүх гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн намын хорооны даргаар Б.Цэрэннадмидыг улираан томилов.
Энэхүү хуралд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн болон Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нар оролцов.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.