70001921
info@nam.mn
Мэдээ

СДМЭХ-ны "Хичээл зүтгэл, амжилт дагуулсан 30 жил" номын нээлт боллоо

Админ
2025/03/10

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 30 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон билээ. Ойн хүрээнд “Хичээл зүтгэл, амжилт дагуулсан 30 жил" номыг хэвлэлтээс гарч Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр /2025.03.08/ олны хүртээл болгосон юм.

“Хичээл зүтгэл, амжилт дагуулсан 30 жил" номд  Монгол Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын 100 гаруй түүх, Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, бодлого, зорилт, үр дүн, амжилтыг дурджээ.


Монгол Ардын Намын эмэгтэй гишүүд, дэмжигчдийн санаачлагаар намын Удирдах зөвлөлийн 1994 оны долдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн байгуулагдсан түүхтэй. Улмаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нэртэй байсныг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нэртэй болгосон юм. Өдгөө тус холбоо нь 115 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын эмэгтэйчүүдийн хамгийн том байгууллагын нэг болоод байна.

Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 1994 оноос хойш Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын эмэгтэйчүүд удирдаж байсан бөгөөд 2023 оноос Х.Булгантуяа удирдаж байгаа юм.

Монголын эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг 1921 оноос эхлэн баталгаажуулсан, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хамгаалсан, эмэгтэйчүүд өв хөрөнгө өвлөн авах эрхтэй болсон, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажлуулж эхэлсэн гээд өнгөрсөн 104 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалсан бүх шийдвэр тогтоол, бодлого, зорилт Монгол Ардын Нам болон дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай салшгүй холбоотой юм.

Номын нээлтийн үеэр Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 2024 оны шилдэг салбар хороодыг нэрлэсэн. 2024 оны “Шилдгийн шилдэг салбар холбоо”-оор Дархан-Уул аймгийн салбар холбоо шалгарсан бол “Шилдэг салбар холбоо”-оор Өвөрхангай, Булган аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн салбар холбоо ажил үйлсээр шалгарч "Өргөмжлөл" хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төв аймгийн салбар холбоонд"Талархал" хүртээлээ.







 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.