Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 104 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг бөгөөд 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн. Одоогоос 104 жилийн тэртээ харийн дарлалаас ангижирч, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулснаар Ази тив дэх анхны улс төрийн нам болсон юм.
Энэ жилийн тухайд Монгол түмний уламжлалт баяр Цагаан сартай давхацсан тул "Эх орончдын өдөр", Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 104 жилийн ойн баярын арга хэмжээг өнөөдөр /2025.03.07/ Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, намын Нарийн бичгийн дарга нар, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, орон нутаг болон анхан шатны намын байгууллагын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Монгол Ардын нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, анхны 126 гишүүнтэй парламентад 68 суудалтай болж, Монгол Ардын намын дарга, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар 33 дахь Ерөнхий сайдаар улираан томилсон юм. Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж НИТХ-ын 45 мандатын 40-д нь, 21 аймгийн 14-т, 330 сумаас 174 суманд Монгол Ардын намд иргэд итгэл хүлээлгэсэн түүхэн амжилтаар 104 жилийн ойгоо угтлаа.
Мөн энэ өдөр шинэ гишүүдээр эгнээгээ тэлж, тэдэнд намын батлахыг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь намын удирдлагууд зүүж өглөө.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эх орончдын өдөр"-т зориулсан баярын арга хэмжээг нээж үг хэлэв.
Тэрбээр “Та бид “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, намын Их хурлаараа дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийж, улс төрийн бусад намын оролцоог хангаж, хурдтай хөгжлийн төлөөх 14 мега төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Намын даргын хувьд Эх орончдын баярын энэ өдөр Монгол Ардын намын шинэ зууны анхны ээлжит Их хурлын бэлтгэл ажлыг хангаж, дараа дараагийн сонгуульд амжилттай оролцохын тулд гурван зүйлд төвлөрөн ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлов.
“Эх орончдын өдөр”-өөр шилдэг намын байгууллагуудыг шалгаруулав.
Үүнд:
Мөн 2024 оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА”-аар дараах хороодыг шалгаруулан, өргөмжлөв.
Үүнд:
-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Монгол Ардын Намын хороо
-Баян-Өлгий аймгийн Улаанхуст сумын Монгол Ардын Намын хороо
-Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Монгол Ардын Намын хороо
-Говь-Алтай аймгийн Алтай сумын Монгол Ардын Намын хороо
-Булган аймгийн Гурванбулаг сумын Монгол Ардын Намын хороо
-Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Монгол Ардын Намын хороо
-Дархан-Уул аймгийн Орхон сумын Монгол Ардын Намын хорооны 3-р үүрт
-Дорнод аймгийн Чулуунхороот сумын Монгол Ардын Намын хороо
-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Монгол Ардын Намын хороо
-Дундговь аймгийн Адаацаг сумын Монгол Ардын Намын хороо
-Завхан аймгийн Улиастай сумын Монгол Ардын Намын хороо
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Монгол Ардын Намын үүр
-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Монгол Ардын Намын хороо
-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Монгол Ардын Намын хороо
-Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол Ардын Намын хороо
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Монгол Ардын Намын хороо
-Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол Ардын Намын хороо
-Увс аймгийн Бөхмөрөн сумын Монгол Ардын Намын хороо
-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Монгол Ардын Намын хороо
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Ардын Намын хороо
-Хэнтий аймгийн Дадал сумын Монгол Ардын Намын хороо
-Багануур дүүргийн 2-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Багахангай дүүргийн 1-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Баянгол дүүргийн 16-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Баянзүрх дүүргийн 17-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Налайх дүүргийн 8-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Хан-Уул дүүргийн 5-р хорооны Монгол Ардын Намын хороо
-Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Монгол Ардын Намын хороо
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.