70001921
info@nam.mn
Мэдээ

“Иргэдээ сонсъё” уулзалтад Нийслэлийн намын хорооноос оролцов

Админ
2025/02/17

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд, олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авах “Иргэдээ сонсъё”  уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ уулзалтын 27 дахь дугаарт өнөөдөр /2025.02.17/ Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Х.Алтаншагай, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбооны нарийн бичгийн дарга Х.Хосцэцэг нар оролцов.

Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд иргэд, олон нийт, намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл ирж санал хүсэлтээ илэрхийллээ.

Тэдний төлөөлөл  голдуу хамтран ажиллах санал тавьсан бөгөөд гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг чадавхжуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар саналыг Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Нийслэлийн салбар холбооны нарийн бичгийн дарга Х.Хосцэцэгт тавьж байв. Уулзалтад оролцсон удирдах албан тушаалтнуудын зүгээс иргэдийн саналыг хүлээн авч, судлах, зохих газарт нь уламжлах, эргэн хариу өгөх чиглэлээр ажиллах юм.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.