70001921
info@nam.mn
Мэдээ

“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна

Админ
2025/02/10

Монгол Ардын намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн өнөөдрийн /2025.02.10/ “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцон иргэд, намын гишүүд, олон нийтийн саналыг хүлээн авлаа.

Энэ удаагийн уулзалтад Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл зорин ирсэн байна. Тэд сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийг нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээний нэрэмжит болгохоор хоёр жил гаруй хөөцөлдөж байгаа ч хууль, эрх зүйн хүрээний зарим ойлгомжгүй асуудлаас болоод энэ асуудал нь шийдвэрлэгдэхгүй байгааг ярьж байна. 

Тиймээс Монгол Ардын намын зүгээс уг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагад нь уламжлах тал дээр туслалцаа хүсэж байгаагаа илэрхийллээ.

Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн саналыг хүлээн авч, энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар эргэн хариу өгөхөө мэдэгдсэн юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.